MR CUP

Нууцлалын бодлого

MR CUP · MR Puzzle Shop · 2026 оны 11-р сарын 16

Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Google-ээр нэвтрэхэд: нэр, имэйл хаяг.
  • Тамирчнаар бүртгүүлэхэд: овог нэр, төрсөн огноо, утасны дугаар, WCA ID, цээж зураг.
  • Шоо эвлүүлэхэд: холилт, шооны хөдөлгөөний бичлэг, цаг, шооны загварын нэр.
  • Тэмцээний эвлүүлэлтийн үед: тамирчныг баталгаажуулах зорилгоор камераар авсан зураг. Камер ашиглахаас өмнө зөвшөөрөл асууна.

Юунд ашигладаг вэ

  • Тэмцээнийг шударга явуулах, дүнг гаргах, тамирчныг таних.
  • Тамирчны амжилт, ахицыг өөрт нь харуулах.
  • Эрэмбэд зөвхөн нэр, амжилт харагдана. Утас, төрсөн огноо, имэйл нийтэд харагдахгүй.

Хэн харах вэ

  • Хувийн мэдээлэл болон баталгаажуулалтын зургийг зөвхөн MR CUP-ын админ харна.
  • Мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, зар сурталчилгаанд дамжуулахгүй.

Хүүхдийн мэдээлэл

  • 18 нас хүрээгүй тамирчин эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр бүртгүүлнэ.
  • Эцэг эх хүүхдийнхээ мэдээллийг үзэх, засуулах, устгуулах хүсэлт гаргаж болно.

Таны эрх

  • Өөрийн мэдээллийг үзэх, засуулах, бүртгэлээ бүрмөсөн устгуулах хүсэлтийг хэдийд ч гаргаж болно.
  • Хүсэлтээ MR Puzzle Shop-д (mrpuzzleshop.mn) хандаж гаргана.